“Тариаланчдын зөвлөгөөн” боллоо. 2016.04.28

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төвшрүүлэх сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Тариаланчдын зөвлөгөөн”-ийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төвшрүүлэх сумын ЗДТГазрын Иргэний танхимд зохион байгууллаа. Зөвөлгөөнд 3 сумын 20 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож хаврын тариалалтын талаар санал солилцсон байна. Зөвлөгөөний үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ө.Энхтуяа шинээр батлагдсан Тариалангийн тухай хууль болон хаврын тариалалтын бодлого,тариалалтын технологи зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.