Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн манай аймагт хоёр хоног ажиллалаа.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны хүсэлтийн дагуу бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийн үйл ажиллагаатай танилцаж, 19 сумаас төлөөлөл болгон Өндөр-Улаан сумыг сонгон, МЭҮТ, МЭҮНэгжийн бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинжилгээ судалгааны ажлын талаар дэлгэрэнгүйгээр мэдээлэл асуумжийг авч, мөн аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн лабораторийн шинжилгээний өдөр тутмын явцтай танилцан, санал солилцож, зөвөлгөө өгч ажиллав.