Сургалтанд хамрагдлаа

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал Эмнэлэг, үржлийн газар, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуультай хамтран зохион байгуулсан “Бог малын шинжээч мэргэжилтэн” бэлтгэх сургалтанд манай аймгийн зарим сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн нар хамрагдлаа. Сургалтанд 10 аймгийн 29 сумдын мэргэжилтэн хамрагдсанаас Аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын Мал аж ахуйн хэлтсийн 10 мэргэжилтэн, Сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн 13, Малын үржлийн үйлчилгээний нэгжийн 7 мэргэжилтэн тус тус хамрагдаж Бог малын АНГИЛАГЧ-ШИНЖЭЭЧ мэргэжлийн үнэмлэх гардан авсан байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар орон нутгийн мэргэжилтэнүүд бог малд үзлэг ангилалт явуулах эрхтэй болж байгаа юм TUMEE-2016-05-09-2TUMEE-2016-05-09-1