Лабораторийн дадлага олгох сургалтанд хамрагдлаа. 2016.05.28

Мал эмнэлгийн хүрээлэнгийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лаборатороос 2016 оны 05 сарын 17-22-ны хооронд зохион байгуулсан “Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгаажуулалт” лабораторийн дадлага олгох сургалтанд аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн Ариутгал халдваргүйжүүлэлт хариуцсан их эмч Н.Мөнхгэрэл хамрадлаа. Сургалт Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн ариун цэврийн эмч нарын шинжилгээ, оношлогооны чадварыг дээшлүүлэх зорилгоор хүнсний бохирдолын анхан шатны шинжилгээ, хүнсний халдвар хордлогын оношлогоонд микробиологи, биохими, молекулын биологийн хурдавчилсан арга зүй эзэмшүүлэх, шинжилгээ дадлага хийх байдлаар явагдсан байна. 13285688_1611277382518093_1177137384_n 13292940_1611277322518099_1466453246_n 13293192_1611277212518110_1076828879_n 13296278_1611277345851430_1547213754_n 13318641_1611277242518107_229104722_n