МАЛЧДАД ХҮРГЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

13457645_1780354752195976_1995162198_n 13474087_1780354485529336_1172329302_n 13480344_1780354342196017_1319957560_n 13480017_1780354385529346_2109643382_n 2016.06.20 Өндөр-Улаан сумын Хануй баг, Шар даваа гэдэг газар нутаглаж байгаа Б.Пүрэвсүрэн  малчныд малын өвчний дуудлагаар  очход 2016 оны 06 дугаар сарын 13-наас эхлэн 3 үнээ 1 тугал үхсэн, 2 үнээ өвчтэй байв.

Мал өвчлөх болсон шалтгааныг тогтооход  ахуйн хогоо зориулалтын бус газар ил задгай хаяснаас буюу мотоциклийн акумуляторыг хаясан газар нь  хагалж хөнгөн цагааныг   авснаас Кисолданд нь хордсон болохыг үхсэн болон өвчтэй малын шинж тэмдэг, хамгийн сүүлд үхсэн малд хийсэн эмгэг анатомийн задлан шинжилгээгээр  тодорхойлов.  Акумулятор  хаясан газрыг цэвэрлэж ариутган, үхсэн малыг зааврын дагуу булж устган халдваргүйжүүлэв. Малчидад холбогдох зөвөлгөөг өгч өөрсдийн хариуцлагаа ухамсарлаж байх сумын мал эмнэлгийн үржлийн тасаг, мал эмнэлэг үйлчилгээний  нэгжийн эмч мэргэжилтэн нартай харилцаа холбоотой байж мал эмнэлгийн үйлчилгээндээ идэвхи санаачлагатайгаар хамрагдах, халдварт өчнөөс урьдчилан сэргийлэх тарилга үйлчилгээний талаар холбогдох мэдээлэл, зөвөлгөө  өглөө.

Мотоцилийн акумулятор, төрөл бүрийн хэрэглээний зайг ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээлэл бэлтгэсэн:

Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч: Г.МӨНГӨНХӨЛӨГ