Мал эмнэлгийн ажил үйлчилгээний явцын талаар

download download (2)download (1) Энэ онд зонхилон тохиолддог 12 нэр төрлийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1167,0 мянган мал хамрагдахаас  1115.0 мянган толгой мал хамруулж төлөвлөгөөт арга хэмжээ 95.5% -ийн биелэлттэй. Халварт өвчнөөр 1894 мал өвчилж 540 мал хорогдож 1354 мал буюу өвчилсөн малын 71.4% нь  эдгэрсэн байна. Паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1500,0 мянган толгой  мал хамрагдахаас 1292.6 мянган малд угаалга, туулгалт боловсруулалт хийж төлөвлөгөө 86.1%-ийн биелэлттэй байна. Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Дэрст толгой гэдэг газарт Төвшрүүлэх сумын малчин Ш.Чанаравын хот айлд үхрийн хорт салст халуурал өвчин гарч Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн а/346 тоот захирамж гарч уг өвчинтэй тэмцэх  зааврын дагуу арга хэмжээг хэрэгжүүлэн нийт 25890 м2 талбай бүхий хашаа байрыг 2-3 удаа давтан экозит, павидон иодын 1% -н уусмалаар ариутган  халдваргүйжүүлэлт хийж 14 хоног хот айлын 18210 бог мал, 1502 үхрийг керолиний 1%-н уусмалаар 2-3 удаа шүршиж угааж ариутгалаа. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны хооронд Хорио цээрийн дэглэм тогтоож байрласан замаар дамжин өнгөрсөн 88 машин, мотоциклыг ариутгах арга хэмжээг авч ажиллаа.  Аймгийн хэмжээнд мал эмнэлэг ариун цэврийн сарын аяныг 5 дугаар сард зохион байгуулан өтөг бууц биотермийн аргаар ариутгах, сэг зэм устгах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж энэ арга хэмжээнд 190.0 мянган м2 талбай бүхий хашаа хороо нутаг уст цэгийн орчны халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж төлөвлөгөө 50%-ийн биелэлттэй   Мал эмнэлгийн лаборатор нь нян судлал, ийлдэс судлал, паразит судлалын тасгууд нь   27400 дээжинд халдварт,паразит  өвчний шинжилгээ хийхээс 14891 дээжинд шинжилгээ хийж төлөвлөгөө 54% биелэлттэй  байна.