Хээл хаялтанд нөлөөлдөг халдварт өвчний шинжилгээний явцын талаарх мэдээлэл

      243

Монгол улсын “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах” тухай хуулийн 15.1.2 дах заалт, Монгол мал үндэсний хөтөлбөр, Мал амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх заавар, Аймгийн засаг даргын 2016 оны 06-р сарын 02-ны өдрийн а/252 дугаар захирамж, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 06-р сарын 20-ны А /13 дугаар тушаал, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 07-р сарын 06-ны өдрийн 01/166 дугаар албан тоотын дагуу Хээл хаялтанд нөлөөлдөг халдварт өвчний шинжилгээнд дээж цуглуулан бруцеллёз өвчний илрүүлэх шинжилгээг удирдамж заавар арга зүйн дагуу хийж гүйцэтгэв.

 
. Ажлын гүйцэтгэлийг нэгтгэхэд бух- 3650 хуц-6300, ухна-4420 нийт 14370 хээлтүүлэгч мал хамруулхаас бух-1998, хуц-6062, ухна-4440 нийт 12500 хээлтүүлэгч хамрагдаж төлөвлөгөө 87% -иар биелэсэн байна. Нийт цуглуулсан 12500 дээжинд бруцеллёз өвчний илрүүлэх шинжилгээг хийхэд 123 дээж эерэг урвал үзүүлж 18 сумын хэмжээгээр халдварлалтын түвшин 1,2 хувьтай гарлаа. Шинжилгээний ажлын явцыг дүгнэхэд дээж дутуу хэсгийн ахлагч нарт сум бүрээс албан тоот , дүгнэлт гаргуулах өвөл зуднаар хээлтүүлэгч их үхсэн гэх шалтгаантайгаар төлөвлөгөөт ажлын үр дүнд нөлөөлөх учраас шалтгааныг тодорхой болгох нь чухал байна. Сумдын МЭҮТ, МЭҮН-ийн эмч мэргэжилтэн нар ХХААГ-ын албан тоотын даалгаврыг биелүүлж тухай бүрд нь хэрэгжүүлэх хэрэгтэйг харуулж байна. Өөр аймаг, сум, орон нутгаас ирж байгаа хээлтүүлэгчийг заавал өөрийн аймгийн Мал эмнэлгийн лабораторит шинжлүүлж байхыг зөвлөж удаа дараа зөвөлгөөн, сургалт семинарт мэдээллийг өгч байсан болно. Эрдэнэмандал сумын “Төгсханд”, Жаргалант сумын “Тан-жаргалант” , Хайрхан сумын “ Авралт хайрханы оргил”, Батцэнгэл сумын “ Бор азарганы шанд” мал эмнэлгийн эмч мэргэжилтэн нар түргэн шуурхай, идэвхитэй сайн ажилласаныг дурдах нь зүйтэй юм.