Мал эмнэлгийн лаборатори Цахир сумын Баянгол багт паразит өвчний судалгаа шинжилгээг өвөл, хавар хийсэн дүнгээс

picture4picture7picture8picture9   Цахир сумын Баянгол багийн малын гадна, дотрох паразит өвчний судалгаа шинжилгээний ажлыг 2016 оны 1, 4 –р сард хийж гүйцэтгэлээ. Өвлийн шинжилгээ судалгааны явцад 3091 малд ерөнхий шинж тэмдэгийн үзлэг хийсэн. / бог 2831, бод 260/үүнээс шаардлагатай гэж үзэн 37 дээжийг заавар арга зүйн дагуу авч холбогдох шинжилгээг хийж гүйцэтгэв. Хөх, шар ширх, шалз илэрсэн. Паразит судлалын тасагт энэхүү өвлийн судалгаа шинжилгээний ажлын хүрээнд музейн 5 бэлдмэлийг зааврын дагуу хийж гүйцэтгэлээ. Хаврын судалгаа шинжилгээний ажилд 5 хот айл хамрагдаж бог 800 бод 200 малд ерөнхий шинж тэмдэгийн үзлэг шинжилгээг хийж гадна паразитын шинж тэмдэгтэй 30 малаас дээж авч , 2 ишиг, 2 бяруу, 1 хонинд бүтэн задлан шинжилгээг хийж зааврын дагуу холбогдох дээж материалыг авч паразитын төрөл зүйлийг тодорхойлоход 1. Шинж тэмдэгийн үзлэгээр шалз, шар, хөх ширх 2. Задлан шинжилгээний явцад ишигнээс 4 төрлийн бөөрөнхий хорой, хониноос 3 төрлийн бөөрөнхий хоройг илрүүлж төрөл зүйлээр нь музейн бэлдмэл хийлээ. Паразит өвчний судалгаа шинжилгээг хийснээр паразит өвчний төрөл зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлж тэмцэх арга хэижээг оновчтэй зохион байгуулах ач холбогдолтой боллоо. Дээж цуглуулах хугацаанд паразит өвчний талаар сургалт , мэдээлэл хийсэн нь зохиох үр дүнгээ өгч энэхүү судалгаа шинжилгээний ажилд Цахир суман дахь төслийн зөвлөх доктор О.Уламбаярын удирдлаган дор хамтран хийж гүйцэтгэсэн нь орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжшүүлэх, ач холбогдолтой ажил болсон юм .