АРХАНГАЙ АЙМГИЙН УРГАЦ ХУРААЛТЫН БОЛОН ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

АРХАНГАЙ АЙМГИЙН УРГАЦ ХУРААЛТЫН БОЛОН ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

2016.09.12

Аймгийн ургацын урьдчилсан балансаар үр тариа 5062 га талбайгаас 6598 тн, төмс 468 га талбайгаас 3744 тн хүнсний ногоо, 155 га талбайгаас 1317 тн, ногоон тэжээл, 1442 га талбайгаас 4326 тн тоосны ургамал, 780 га талбайгаас 624 тн ургац хураахаар ургацын урьдчилсан баланс тогтоосон болно. Манай аймгийн хувьд хур хундас ихтэй байснаас шалтгаалан ургац хураалтын ажил 09 дүгээр сарын 17-ноос хойш тарианы болц гүйцэж жигдэрхээр байна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны байдлаар аймгийн хэмжээнд ангилан хадах талбайн 40 хувь буюу 820 га талбайг ангилсан. Нийт хураах төмсний 18 хувь буюу 85 га талбайгаас 640 тн төмс, хүнсний ногооны 20,6 хувь буюу 32 га талбайгаас 161 тн хүнсний ногоог тус тус хураан аваад байна. 120 га талбайгаас 400 тн ногоон тэжээл хураан авсан мэдээтэй байна. Тариа хураалтын хувьд Төвшрүүлэх суманд ангилан хадалт, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Хайрхан сумдад шууд хураах бэлтгэл ажил хийгдэж байна. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын албан даалгаварыг биелүүлэх ажлын хүрээнд аймаг, сумдын албан байгууллага, аж ахуйн нэгж, малчид хадлан бэлтгэх ажилдаа ороод байна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны байдлаар аймгийн хэмжээнд 46,2 хувь буюу 36287,2 тн хадлан, 41,4 хувь буюу 538,5 тн тэжээл бэлтгээд байна.    

АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР