АРХАНГАЙН АЙМГИЙН МАЛЧДЫН ТӨВИЙН БҮСИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ИХТАМИР СУМАНД ЭХЛЭЛЛЭЭ

Аймгийнхаа 1000 малчинтай уулзаж, мэдээлэл өгөх, санал бодлыг сонсох зорилготой эхлүүлсэн малчдын зөвлөгөөнийн төвийн бүсийн малчдын зөвлөгөөн Ихтамир суманд өнөөдөр /06.06/ эхэллээ. Төвийн бүсийн малчдын зөвлөгөөнд Ихтамир, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумын 200 гаруй малчид оролцож байна.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нээн үг хэлж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын малчдад хүргэсэн мэндчилгээг хүргэлээ. Дараа нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн малчдад илгээсэн мэндчилгээг УИХ-ын гишүүний зөвлөх Г.Алдартбаатар уламжилсан юм. Өнөөдрийн байдлаар хойд, баруун, төвийн бүсийн малчдын зөвлөгөөний үеэр 700 гаруй малчинтай уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тодорхой хариултуудыг өгч ажилласан байна. Мөн дөрвөн бүсийн зөвлөгөөн дууссаны дараа зөвлөмж гарах юм. Зөвлөмжид малчдын саналыг оруулж, боловсруулж байгаагаараа онцлог юм. Харин зүүн бүсийн буюу Батцэнгэл суманд болох малчдын зөвлөгөөн малын гоц халдварт шүлхий өвчин Өгийнуур суманд гарсантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. 34481342_978279579006606_2327356577708769280_o 34506003_978283829006181_8412892788768636928_o 34533799_978280959006468_1236913193557688320_o 34582111_978279392339958_2729641579932286976_o 34598754_978279229006641_5721214283031773184_n