Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, Монгол улсад үржүүлж буй малын үржлийн үнэт чанарыг үнэлэх, улсын хэмжээд үржлийн чанараар шилмэл малыг тогтоож баталгаажуулах замаар монгол малын үнэ, цэнэ, бүтээмжийг нэмэгдүүлэх, нэгдсэн мэдээллийн санг үүсгэх зорилгоор сумдын Хөдөө, аж ахуйн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэнүүдэд 2019 оны 06 дугаар сарын 26 өдөр сургалт зохион байгуулж малын удам зүйн үнэлгээний программ хангамжийг хүлээлгэн өгсөн.
Мөн энэ жил малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд 54,8 мянган малыг хамруулан баталгаажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, сумдын мэргэжилтэнүүдэд ажлын суурь судалгаа авах талаар заавар зөвлөгөө өглөө.