A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулав

Аймгийн ХХААГ, Цөм сүргийн үржлийн төвтэй хамтран Хангай сумын 1000 толгой сарлаг, Өндөр-Улаан сумын 1500 толгой сарлаг, Тариат сумын 2000 толгой сарлаг, мөн 1000 толгой хонь, Ихтамир сумын 500 толгой сарлаг, “Тамир үүлдрийн хэсэг”-ийн 5000 толгой хонь, Хотонт сумын “Хотонт үржлийн хэсэг”-ийн 7000 толгой хонь гээд нийт 18000 толгой үржлийн малд үзлэг ангилалт хийж цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа.
Үржлийн малд үзлэг ангилалт хийх нь малын үүлдэрлэг байдал, анги чанарыг тогтоож цөм сүрэг бүрдүүлэх, цаашид шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд сайжруулагчаар ашиглах, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог хангах, баталгаажсан үүлдэр омгийн малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилготой юм.

Санал болгох

“Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл олголоо

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Мах, сүүний анхдугаар аян”, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн …