A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ТУВААНЫ ШАРАВДОРЖ /1944-2021 он/
Ахмад сэхээтэн, малын их эмч, малчин Тувааны Шаравдорж нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бид бүхэнд, хөдөө аж ахуйн салбарт нөхөж баршгүй, хүнд гарз тохиолоо.
Т.Шаравдорж нь 1944 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Гуа Хайрхан гэдэг газар төрж, 1966 онд Хужирт сумын 10 жилийн дунд сургууль, 1970 онд ХААИС-ийг төгсөж, малын их эмчийн мэргэжил эзэмшжээ.
Тэрээр 1970-1972 онд Өвөрхангай аймгийн Богд суманд, 1973-1975 онд Хархорин суманд, 1976-1981 онд Өлзийт суманд, 1982-1994 он хүртэл Архангай аймгийн Өгийнуур суманд мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байгаад, 1995 онд гавъяаныхаа амралтанд гарсаныхаа дараа 20 гаруй жил мал маллан, “Сумын сайн малчин” болж, “Мянган малчны зөвлөгөөн”-д оролцож байлаа.
Монгол мал сүргийг өсгөн үржүүлэх, малын үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулах үйлсэд 40 гаруй жил хөдөлмөр зүтгэлээ зориулж, “Аймгийн ажил мэргэжлийн аварга”, сум, аймгийн депутатаар удаа дараа сонгогдон ажиллаж байсан ХАА-н салбарын шилдэг тэргүүний ажилтан байснаас гадна шатрын спортоор хичээллэдэг, шатрын спортын 1-р зэрэгтэй тамирчин байсан юм.
Ахмад сэхээтэн, малын их эмч, малчин Т.Шаравдоржийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 5,6,7-р таван жилийн гавшгайч цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан билээ.
Түүний хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, шударга, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

Санал болгох

Байгууллагын албан хаагчид Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунд хамрагдлаа.

Байгууллагын албан хаагчид Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунд хамрагдлаа. Хамтран ажилласан Эрдэнэбулган сумын 2-р …