A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

2021 ОНЫГ “ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” ЖИЛ БОЛГОН ЗАРЛАСАН 2021.02.23

Архангай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Эрүүл бэлчээр-Эрүүл мал-Эрүүл хүнс” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн 2020 оны 09 сарын 24-ний өдөр манай аймагт зохион байгуулагдаж 250 гаруй мэргэжилтнүүд оролцож мал аж ахуйн стратеги төлөвлөгөө боловсруулахад мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгасан томоохон арга хэмжээ болсон.
Энэ үеэр бидний зүгээс Улсын Их Хурлын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд хандаж хэд хэдэн томоохон санал хүсэлт тавьсан бөгөөд эдгээр асуудлууд шийдвэрлэгдэж 2021 оны улсын төсөвт “Малчны хотноос эрүүл хүнс”, “Хөдөө аж ахуйг дэмжих” хөтөлбөрт нийтдээ 2.8 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд энэхүү хөрөнгөөр дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:
1. Малчин өрхийн өвөлжөө, хаваржаа болон малчны бүлэг бэлчээр ашиглагчдын хэсгийн хүрээнд малын тэжээлийн ургамал тариалахад техникийн болон үрийн дэмжлэг үзүүлэх замаар тэжээлийн таримлын хэмжээг нэмэгдүүлж нөөцийг бүрдүүлэх үүднээс “Нэг өрх-Нэг өвөлжөө-10 ар” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2. Малын чанар сайжруулах асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж үржлийн нэгжүүдийг дэмжих, үржлийн нэгжүүдийг сүү, махны чиглэлийн, сарлагийн өндөр ашиг шимтэй цөм сүргийг бүрдүүлж эдгээрийг цаашдаа мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор үржлийн ажлыг зохион байгуулах замаар чанарыг сайжруулж нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх.
3. Бэлчээрийн даацыг малын тоотой уялдуулах хүрээнд бэлчээрийг зөв зохистой ашиглах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор жижиг мал, махны цехүүдийг байгуулах, махны гарал үүслийг тодорхой болгох ажлуудыг 2021 оны аймгийн үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхэлсэн.
4. Малын гаралтай түүхий эдийн нөөцөд түшиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухайлбал хүн ам ихтэй суурин газруудад сүүний чиглэлийн фермерүүд, тэжээлийн хангамжийг түшиглэн сүүний үйлдвэр байгуулж аймаг, орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг бүрэн хангах томоохон ажлын эхлэлийг тавьж байна.
Бид энэ хүрээнд өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага, алдаа оноо нөөц боломжидоо тулгуурлан 2021 оныг “Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан.
Энэ хүрээнд дараах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
1. Тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлж нөөц бүрдүүлнэ.
2. Бэлчээрийн менежментийг сайжруулна.
3. Мэргэжлийн байгууллагатай хамтран малын чанарыг сайжруулах замаар түүхий эдийн үйлдвэрлэл, ашиг шимийг нэмэгдүүлнэ.
4. Аймгийнхаа ард иргэдийг экологийн цэвэр хүнсээр хангах зэрэг зорилтуудыг ханган биелүүлэхээр ажиллаж байна.

Санал болгох

АРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАВАРЖИЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ. 2021 он

  Аймгийн хэмжээнд энэ онд мал тооллогын дүнгээр 5399530 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс …