A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.

2021 онд 10.3 мянган га-д үр тариа, 274 га-д төмс, 153 га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д малын тэжээл, 1.0 мянган га-д тосны ургамал, 62.5 га-д жимс, жимсгэнэ, нийт 15.1 мянган га-д тариалалт хийж ургац хураалтын дүнгээр 10.3 мянган тонн үр тариа, үүнээс 9.9 мянган тонн улаан буудай, 2.7 мянган тонн төмс, 1.4 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган тонн малын тэжээл, 0.7 мянган тонн тосны ургамал, 43.7 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 9.8 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Хаврын тариалалт, уриншийн боловсруулалт хийхэд Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган сумын 50 иргэн, аж ахуйн нэгжид шаардагдах 2229 тн үр, 133 тн шатахуун, 3.7 тн хор, 45 тн бордоо, 50 литр ариутгалын бодисын захиалгыг авч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хархорин дахь салбараар гэрээ байгуулж олгох ажлыг зохион байгуулж байна.
Хаврын тариалалтад ажиллах техник засварын ажлыг технологид хугацаанд хийж, 21 нэр төрлийн 653 техник, тоног төхөөрөмж ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Санал болгох

АРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАВАРЖИЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ. 2021 он

  Аймгийн хэмжээнд энэ онд мал тооллогын дүнгээр 5399530 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс …