A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “Намрын ногоон өдрүүд” 2019 үзэсгэлэн худалдаанд оролцлоо

“Намрын ногоон өдрүүд” 2019 үзэсгэлэн худалдаанд оролцлоо

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” 2019 нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан доор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 09 сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнд 18 аймаг болон 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож дундын зуучлалгүй хэрэглэгчдэд шууд борлуулалт хийлээ. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн нэр төрөл нэмэгдсэн, сав баглаа боодол сайжирсан, бүтээгдэхүүний чанар дээшилсэн, оролцогчдын тоо нэмэгдсэн нь өмнө жилүүдээс онцлогтой байлаа.

Уг арга хэмжээнд манай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган сумын иргэд сүү, цагаан идээгээр оролцож 8.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Санал болгох

Өвөл, зуны цогцолбор хүлэмжийн үйл ажиллагаа талаар 2020.08.04

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд …