Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд сумын аюулгүйн нөөцөд 58 тонн ногоон тэжээл, 650 боодол өвс бэлтгэжээ.
Хавар ЗДТГ-ынхан 17 га талбайд ногоон тэжээл тариалж, энэ сарын 10-11-ний өдрүүдэд төсөвт байгууллагын албан хаагчидтай хамтран 50 тонн тэжээл хураасан байна.
Тэрчлэн сумын нутаг дэвсгэрт ногоон тэжээл тариалсан иргэд, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд 1 га тутмаас 1 боодол буюу 8 тонн тэжээлийг нөөцөд хандивлажээ.
Архангай медиа группын Өгийнуур сум дахь сурвалжлагч Д.Оюунбаатар

