A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “Сарлаг үхрийн чанарыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна

“Сарлаг үхрийн чанарыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар Архангай аймгийн сарлаг үхэртэй сумдад хэрэгжүүлэх “Эрүүл хүнс-Малчны хотноос” хөтөлбөрийн эхний үе шат болох “Сарлаг үхрийн чанарыг сайжруулах” төслийн хүрээнд Тариат, Хангай сумдад Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Баянзүрх сумдаас тус бүр 50 толгой сарлагийн гунж, бухыг хүлээлгэн өгчээ.
2022 онд тухайн төсөл үргэлжлэн хэрэгжих бөгөөд сарлаг үхрийн чанарыг сайжруулах ажлыг 5 жилийн хугацаатай Тариат суманд хэрэгжүүлж, сумын Хөдөө Аж Ахуйн Тасаг төлөвлөгөөний дагуу үржил селекцийн ажлыг зохион байгуулах аж.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын хэсэг, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч н.Цэрэнлхам болон аймгийн ХХААГ, МЭГ-ын дарга нар очсон ба МЭГ-аас мал тус бүрээс цусны шинжилгээ авч, үзлэг хийн хүлээлгэн өгсөн байна.
Тариат сумын тухайд нутаг бэлчээрийн боломжит газруудыг судлан Бөөрөлжүүт багийн малчин Х.Анх-эрдэнэ, Б.Жамсранжав нарт хүлээлгэн өгчээ.
Мөн “Эрүүл хүнс-Малчны хотноос” хөтөлбөрийн хүрээнд 2021.11.20-12.20 хооронд Улаанбаатар хотод Архангай аймаг 4 цэгт махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсныг ХХААХҮЯ-ны ажлын хэсгийнхэн мэдээлсэн байна.

Санал болгох

Best free WordPress theme