A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Зуны хүлэмжээс нийт 2.2 тн нарийн ногоо хураан авчээ

Зуны хүлэмжээс нийт 2.2 тн нарийн ногоо хураан авчээ

“Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны хүлэмжийн цогцолборыг байгуулахаар төлөвлөн, эхний ээлжинд 1440 м2 талбай бүхий 6 ширхэг зуны хүлэмжийг байгуулсан. Зуны хүлэмжийг ажиллуулах 16 иргэнд 5.6 сая төгрөгийн өртөг бүхий 2600 ширхэг, найман төрлийн нарийн ногооны үрсэлгээг хүлээлгэж өгч, тариуллаа. Энэ зун өргөст хэмх, үрлэн помидор, том помидор, сонгино, бууцай, салатны навч, 3 төрлийн байцаа зэрэг нийт 2.2 тн хүнсний нарийн ногоог хураан авч, “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс зах зээлд нийлүүллээ. Хүлэмжийн ногооны хураалт дууссан байна.

ЭХ СУРВАЛЖ: Аймгийн Засаг даргын тамгын газар