A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Адуу, үхэр, хонин сүргийнхээ тоогоор тэргүүллээ.

Адуу, үхэр, хонин сүргийнхээ тоогоор тэргүүллээ.

Улсын хэмжээнд 2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологджээ. Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр: 4.3 сая адуу, 5 сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологджээ.
Нийт мал сүрэгт: Хонь 46.2 хувь, Ямаа 39.3 хувь, Адуу 6.4 хувь, Үхэр 7.5 хувь, Тэмээ 0.7 хувийг эзэлж байна.
Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай 5.6 сая, Хэнтий 5 сая, Төв 4.7 сая, Сүхбаатар 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтийн Өмнөдэлгэр сум 662 мянга, Хэнтийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатарын Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөлийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангайн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулснаар тэргүүллээ.

Санал болгох

Best free WordPress theme