A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ХОРШООДЫН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ХОРШООДЫН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Архангай аймгийн Хоршоодын гишүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ. 2021 оны 5 сарын 6-ны өдөр Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Хуулийн үр дүн, ач холбогдлыг таниулах зорилгоор Жижиг дунд үйлдвэрийн газраас 21 аймагт сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад 19 сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, хоршоодын төлөөлөл оролцож Хоршооны хуулийн шинэчилсэн найруулга, Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгосон журмын талаар мэдээлэл авч байна.
Архангай аймгийн хэмжээнд 247 хоршоо бүртгэлтэй байдгаас 157 хоршоо үйл ажиллагаа явуулж байна.
Хоршоодыг үйл ажиллагаагаар нь ангилбал 114 нь хөдөө аж ахуй, ес нь хадгаламж зээл, 34 нь худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг статистик гарчээ.
2021 оны жилийн эцсийн тооллогоор 157 хоршоонд 600 гаруй иргэн ажиллаж 900 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байна.

Санал болгох

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар …