A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ” НЭВТРҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

“ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ” НЭВТРҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Архангай аймагт Атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд газар тариалангийн салбарын 60 жилийн түүхэн замналыг хойч үедээ таниулах.
Салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг хэлэлцэж ахмад тариаланчдын сургамж, сургаалыг сонсох зорилгоор “ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ” нэвтрүүлгийг хийж байна.

Нэвтрүүлэгт:

Аймгийн Засаг дарга Ц Мөнхнасан

Аймгийн ХХААГ-ын дарга П Гомбодорж

Улсын аварга тариаланч Цагаанбанди, Төмөр-Очир, Шарав-Арилдий, Сандагдорж, Баасансүрэн, Лхасүрэн

Ахмад, залуу, тариаланчдын төлөөлөл ахмад тариаланч Бирэнбарал, Цэхэр, Дамдинсүрэн

Дунд үеийн төлөөлөл Аймгийн ерөнхий агрономич Энхтуяа, Жавхлан агрономич Эрдэнэдаваа, Энхболд

Залуу үеийн төлөөлөл аймгийн Тариаланчдын холбооны дарга Мөрөн, Хасу мандал ХХК-ийн захирал Ч Мөнхбат, залуу тариаланч Эрдэнэбат, Дэлгэрмөрөн

Газар тариалангийн үйлдвэрлэл зонхилон эрхэлж буй зарим сумын Засаг дарга нар оролцож байна.

Атрын анхны шанг татаж манай аймагт газар тариалангийн салбар хэрхэн үүсч хөгжсөн, 1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан Атрын анхдугаар аян эхэлж, 1976 оноос Атрын хоёрдугаар аяны талаар дунд үеийн тариаланчид, 2008 онд Атрын III аяныг манай аймаг хэрхэн үргэлжилж байгаа талаар ахмад, дунд, залуу үеийн тариаланчид, мэргэжилтнүүд өөрсдийн дурсамжийг ярьж санал бодлоо солилцож байна.

Атрын 60 жилийн ойн арга хэмжээг 11 сарын 25, 26-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд ойн арга хэмжээнд оролцож байгаа атрын анхны шанг татсан ахмадууд, тэдний залгамж халаа дунд болон залуу үеийн тариаланчид, механикжуулагчид, мэргэжилтнүүд та бүхэндээ баярын мэнд хүргэе.

Санал болгох

Төл бойжилт, том малын хорогдлын мэдээ

Архангай аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 1774885 мянган …