Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аяны хүрээнд илүүдэл жинг бууруулах, таргалалтаас сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дадал хэвшил болгох зорилгоор “Өглөөний алхалт-Таны эрүүл мэндэд” алхалтын аяны хүрээнд “Дасгалын сургагч багш бэлтгэх” сургалтад нэг албан хаагчийг хамруулсан.
Мөн 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өглөөний 06 цаг 30 минутаас Алхалтын үйл ажиллагаанд нэгдэж дасгал хөдлөгөөн хийж, байгууллагын албан хаагчид Булган уулаа тойрч алхаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА АЛХАЦГААЯ.






