A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Эрдэнэмандал сумын малчдын зөвлөгөөн энэ сарын 3-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд тус сумын зургаан багийн 240 гаруй малчид хүрэлцэн ирж бэлчээрийн даац, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эрчимжсэн мал аж ахуй, малчдын амьдралын чанарын талаар бүтэн өдрийн мэдээлэл авч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эрдэнэмандал сумын малчдын зөвлөгөөн энэ сарын 3-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд тус сумын зургаан багийн 240 гаруй малчид хүрэлцэн ирж бэлчээрийн даац, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эрчимжсэн мал аж ахуй, малчдын амьдралын чанарын талаар бүтэн өдрийн мэдээлэл авч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эрдэнэмандал сумын малчдын зөвлөгөөн энэ сарын 3-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд тус сумын зургаан багийн 240 гаруй малчид хүрэлцэн ирж бэлчээрийн даац, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эрчимжсэн мал аж ахуй, малчдын амьдралын чанарын талаар бүтэн өдрийн мэдээлэл авч хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрдэнэмандал сум нь мал сүргийнхээ тоогоор улсад эхний тавд, хонин сүргийн тоогоор тэргүүлдэг. Бэлчээрийн даац долоо дахин хэтэрсэн. Ахмад малчдын хэлж байгаагаар бэлчээр талхигдалтаас болж малын чанар, бүтцэд ихээхэн өөрчлөлт орж байна.
Тухайлбал үнээ дунджаар дөрөв тугаллаад шүд нь үйрч унаж байна. Мал идэх өвсгүй шороо зажлаад байхаар ийм байдал ажиглагдаж байна гэж байлаа.
Эрдэнэмандал сумын “Малчдын зөвлөгөөн”-д аймгийн Засаг дарга М.Батжаргал, аймгийн ХХААГ, Хариуцлагатай нүүдэлчин хоршоог үүсгэн байгуулагчид болох Г.Галбадрах, Н.Отгонбаяр, Э.Энхтөр, н.Мөнхдэлгэр нар Эрчимжсэн мал аж ахуйн ач холбогдол, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжуудын талаар мэдээлэл хийлээ.
Жилийн дөрвөн улиралд цагийн хуваарьгүй ажиллах ажлын ачааллаа багасгаж, мал аж ахуйгаасаа ашиг олж амьдралаа дээшлүүлж, бэлчээр ургамлаа хамгаалахад эрчимжсэн мал аж ахуй нэн шаардлагатайг Эрдэнэмандал сумын малчид дуу нэгтэйгээр илэрхийлж байлаа.
Эх сурвалж: Аймгийн ЗДТГ
ЗДТГ

Санал болгох

Best free WordPress theme