A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Өвөлжилтийн талаарх цаг үеийн мэдээлэл

Өвөлжилтийн талаарх цаг үеийн мэдээлэл

Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 14.3 малчин мал бүхий өрхөд 6.0 сая орчим толгой малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг  88.6 хувьтай хангасан.

Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган Жаргалант Цэцэрлэг сумдын зарим нутгаар 5-18 см цасан бүрхүүлтэй, өнгөрсөн зун зуншлага тааруу байсан  Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, сумдын нийт нутгийн 45-70 хувь нь харийн зудтай цаашид цас нэмж орвол өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Дээрх сумдын малчид сум дотроо отор нүүдэл хийхээс гадна Булган, Хөвсгөл аймгийн зарим сумдын нутагт 63 өрхийн 38.6 мянган толгой мал отроор өвөлжиж хаваржина.

Баянхонгор, Завхан, Өвөрхангай аймгийн зарим сумдаас манай аймгийн Чулуут, Цахир, Өндөр-Улаан Хангай Хотонт, Хашаат, Цэнхэр  сумдын нутагт 80 гаруй өрх 200.0 орчим  мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Өөрийн аймгийн бусад сумдын нутагт 381 өрхийн 112.6 мянган толгой мал отроор өвөлжинө.

Аймгийн хэмжээнд малчид 76.3 мянган тн өвс, 1287 тн гар тэжээл, 190 тн сүрэл, 1554 тн ногоон тэжээл, 877 тн үйлдвэрийн тэжээл, 1639 тн давс хужир шүү бэлтгэн авснаас одоогийн байдлаар 40 орчим хувийг нь зарцуулаад байна.

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2350 тн байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 1244.5 тн өвс, 486.5 тн тэжээл төвлөрүүлсэн нь 57.0 хувьтай байна.

Одоогоор сумдын аюулгүй нөөцийн 30 орчим хувийг малчдад хямдралтай үнээр нийлүүлсэн байна.

Санал болгох

2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан …