A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Өгийнуур суманд цас 5-15 см зузаантай байна

Өгийнуур суманд цас 5-15 см зузаантай байна

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрч байгаа сум, багт ажиллаж, малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх шийдвэр гарсан. Аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Д.Цэрэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Өгийнуур, Өлзийт, Хайрхан сумдад ажиллаж байна. Амралтын өдрүүдэд Өгийнуур суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна. Тус сумын цасны зузаан тал газраа 5-10 см, жалга гуу газраар 10-15 см-ын зузаантай байна.
Энэ жил газрын гарц тус сумын Орхон, Өгий багуудад тааруу байсан нь өвөлжилт хүндэрхэд хүргэжээ. Мөн Тоглох, Дойт багууд хүндрэх төлөвтэй байна. Энэ үеэр сумын онцгой комиссыг хуралдуулж, бэлэн байдлыг шалгаж, Засгийн газрын 319-р тогтоолын дагуу гадны аймгийн айл өрхүүдтэй гэрээ байгуулах, малын шилжилт хөдөлгөөнүүдэд хяналт тавих үүрэг даалгаврыг өгөн байна.
Мөн ОБГ-ын ахлан мэргэжилтэн Л.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат суманд ажиллаж байна.

Санал болгох

2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан …