A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААРХ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2020.02.03

ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААРХ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2020.02.03

Аймгийн хэмжээнд 17.3 мянган малчин, мал бүхий өрхийн 52.8 мянган малчин урьдчилсан тооцоогоор 6157.6 мянган толгой мал үүнээс тэмээ 1.3 мянга, адуу 425.9 мянга, үхэр 710.1 мянга, хонь 3321.3 мянга, ямаа 1708.4 мянган толгой тоологдсон байна. Малын тоо толгойг өмнөх онтой харьцуулахад 11.2 хувь буюу 675.6 мянган толгойгоор өссөн.

Малын тооны судалгаанаас хархад нийт бойжуулсан төлийнхөө 60 гаруй хувь буюу 1504.7 орчим мянган толгой малыг зах зээлд хүнсэнд хэрэглэсэн байна.

Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 14.3 малчин мал бүхий өрхөд 6.0 сая орчим толгой малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг  88.6 хувьтай хангуулсан.

Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Жаргалант, Цэцэрлэг, Цахир сумдын зарим нутгаар 5-18 см цасан бүрхүүлтэй, өнгөрсөн зун зуншлага тааруу байсан  Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумдын нийт нутгийн 45-70 хувь нь харийн зудтай цаашид цас нэмж орвол өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Булган, Хөвсгөл, Баянхонгор аймгийн зарим сумын нутагт 63 өрхийн 38.6 мянган толгой мал отроор өвөлжиж хаваржина.

Өвөрхангай аймгийн зарим сумаас Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Хотонт, Хашаат, Цэнхэр, Батцэнгэл, Ихтамир сумын нутагт 70 гаруй өрхийн 113.2 мянган толгой мал, Завхан аймгийн зарим сумаас Өлзийт, Эрдэнэмандал, Чулуут, Өндөр-Улаан, Цахир, Хайрхан сумын нутагт 59 өрхийн 15.3 мянган толгой мал, Хөвсгөл аймгийн зарим сумаас Тариат, Өндөр-Улаан сумын нутагт 13 өрхийн 6840 толгой мал отроор өвөлжиж байна.

Өөрийн аймгийн бусад сумдын нутагт 380 гаруй өрхийн 120.0 орчим мянган толгой мал аймаг, сум дотроо отроор өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд нийт 2249 толгой мал хорогдсон.

Мал төллөлтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар малчдад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд малчид 76.3 мянган тн өвс, 1287 тн гар тэжээл, 190 тн сүрэл, 1554 тн ногоон тэжээл, 877 тн үйлдвэрийн тэжээл, 1639 тн давс хужир шүү бэлтгэн авснаас одоогийн байдлаар 60 орчим хувийг нь зарцуулаад байна.

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2350 тн байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 1244.5 тн өвс, 486.5 тн тэжээл төвлөрүүлсэн нь 57.0 хувьтай байна.

Одоогоор сумдын аюулгүй нөөцийн 60 орчим хувийг хямдралтай үнээр малчдад нийлүүлсэн байна.

 

 

Санал болгох

2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан …