A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > 2019 оны ажлаараа салбартаа тэргүүллээ

2019 оны ажлаараа салбартаа тэргүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай 2020 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

2019 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дэвшүүлсэн зорилт, орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн, зохион байгуулсан ажил арга хэмжээг салбарын яамнаас дүгнэж улсын хэмжээнд Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 3-р байрт шалгаран салбартаа тэргүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд хамтран ажилласан салбарын нийт мэргэжилтнүүд болон хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, аймаг орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэе.

Санал болгох

Нийт төллөх эх малын 87.9 хувь нь төллөжээ 2020.06.12

Аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 2020 оны 06 сарын 10-ны …