A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Архангай аймагт 120 тн өвс үнэгүй, 120 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болов

Архангай аймагт 120 тн өвс үнэгүй, 120 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болов

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Хөвсгөл, Увс, Завхан зэрэг баруун аймгуудын сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Буцах замдаа буюу энэ сарын 17-ны орой Архангай аймгийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдлын болон шинэ коронавируний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын Онцгой комисс болон Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг ягштал биелүүлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх бодит мэдээллийг төрийн байгууллагууд нь түрүүлж иргэддээ мэдээлэх шаардлагатай учраас энэ чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас шадар сайдын зүгээс Архангай аймагт 120 тн өвс үнэгүй, 120 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэв.

ЭХ СУРВАЛЖ: Аймгийн ЗДТГ

 

Санал болгох

Нийт төллөх эх малын 87.9 хувь нь төллөжээ 2020.06.12

Аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 2020 оны 06 сарын 10-ны …