A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Цаг үеийн мэдээлэл

Цаг үеийн мэдээлэл

2019 оны эцэст 17.3 мянган малчин, мал бүхий өрхөд 6167.0 мянган толгой мал үүнээс тэмээ 1.4 мянга, адуу 425.9 мянга, үхэр 710.1 мянга, хонь 3321.3 мянга, ямаа 1708.4 мянган толгой тоологдсон байна. Малын тоо толгойг өмнөх онтой харьцуулахад 11.2 хувь буюу 675.6 мянган толгойгоор өссөн үзүүлэлт гарсан.

Малын тооны өөрчлөлтийн судалгаанаас хархад нийт бойжуулсан төлийнхөө 60 гаруй хувь буюу 1504.7 орчим мянган толгой малыг зах зээл хүнсэнд хэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй  Аймгийн ихэнх сумдын нутгаар цасны дундаж өндөр  0–5 см, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган,  Жаргалант,  Цэцэрлэг, Цахир сумдын зарим нутгаар 8-20 см цасан бүрхүүл тогтож, өнгөрсөн зун зуншлага тааруу байсан  Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумдын нийт нутгийн 45-70 хувь нь харийн зудтай цаашид цас нэмж орвол өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Малын бэлчээрийн усан хангамж 65 хувьтай байна. Аймгийн хэмжээнд нийт 976 худаг байгаагаас 879 нь ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд малчид 76.3 мянган тн өвс, 1287 тн гар тэжээл, 190 тн сүрэл, 1554 тн ногоон тэжээл, 877 тн үйлдвэрийн тэжээл, 1639 тн давс хужир шүү бэлтгэн авснаас одоогийн байдлаар 80 орчим хувийг нь зарцуулаад байна.

Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2350 тн байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 1244.5  тн өвс, 486.5  тн тэжээл төвлөрүүлсэн нь 57.0 хувьтай бэлтгэж зарцуулж дууссан.

Аймгийн аюулгүй нөөцөөс Жаргалант, Цэцэрлэг, Цахир, Хангай сумдад 10 тн өвс, 18.7 тн ногоон тэжээлийг үнэгүй, 22.5 тн хивэг, 8.0 тн ашигт долооцыг хямдралтай үнээр олгосон.

Санал болгох

Нийт төллөх эх малын 87.9 хувь нь төллөжээ 2020.06.12

Аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 2020 оны 06 сарын 10-ны …