A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлоо

“Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодруулсан. Үүнд:

“Улсын аварга малчин өрх”-өөр:

  • Хотонт сумын Улаанчулуу багийн малчин Бат-Очирын Лхагважир,
  • Хашаат сумын Цайдам багийн малчин Осорын Намжилдорж,
  •  Өлзийт сумын Бодонт багийн малчин Пүрэв-Очирын Есөнжаргал,
  • Тариат сумын Мөрөн багийн малчин Гондийн Өнөрсайхан,
  • Өгийнуур сумын Орхон багийн малчин Дашдондогийн Цогтбаяр,
  • Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Чогсомжавын Эрдэнэбаатар,
  • Цэнхэр сумын Орхон багийн малчин Жамъянгийн Пүрэвсүрэн,
  • Ихтамир сумын Хөх нуур багийн малчин Батцагааны Батболд,
  • Булган сумын Зуун мод багийн малчин Ванягийн Жадамбаа,
  • Чулуут сумын Зуун мод багийн малчин Цэнд-Аюушийн Гунгаабуу;

“Улсын аварга саальчин”-аар:

  • Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн малчин Мөндалхаагийн Жавзмаа тус тодорсон байна.

Улсын аварга малчин өрхийг сүргийн зохистой бүтэц, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд  мал сүргээ хамруулсан байдал, бэлчээр ашиглалт, нэг малаас авах ашиг шим гэсэн 75 үзүүлэлтээр, “Улсын аварга тариаланчийг сүүлийн гурван жилд нэгж талбайгаас авсан ургацын хэмжээ, үрийн болон техник, технологи, агуулах, үтрэм, техникийн засвар, үйлчилгээний байраа шинэчилж, улсад төлсөн татвар, орон нутгийн иргэд болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангах гэсэн 15 үзүүлэлтүүдээр тус тус дүгнэж, шалгаруулсан байна.

Санал болгох

Best free WordPress theme