A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Өвөлжилтийн талаарх цаг үеийн мэдээлэл 2020.03.04

Өвөлжилтийн талаарх цаг үеийн мэдээлэл 2020.03.04

Аймгийн хэмжээнд малчдын төвшинд 76.3 мянган тн өвс, 1287 тн гар тэжээл, 190 тн сүрэл, 1554 тн ногоон тэжээл, 877 тн үйлдвэрийн тэжээл, 1639 тн давс хужир шүү бэлтгэн авч нөөцөлсний үлдэгдлийг 02 сарын 24-нөөс орсон их хэмжээний цасны дараа мал бэлчээрлэх боломжгүй байсан тул малд өгч дуусаад байна.

Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2350 тн байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 1244.5 тн өвс, 486.5 тн тэжээл төвлөрүүлсэн нь 57.0 хувьтай бэлтгэж малчдад хөнгөлттэй үнээр олгон зарцуулж дууссан.

Аймгийн аюулгүй нөөцөөс 20 тн өвс, 18.7 тн ногоон тэжээлийг үнэгүй, 25.0 тн хивэг, 15.0 тн ашигт долооцыг хямдралтай үнээр Жаргалант, Цэцэрлэг, Цахир, Хангай сумдад олгосон.

Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр 120 тн өвс үнэгүй, 120 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг нэг суманд  300 боодол өвс, 250 шуудай хивэг хуваарилан олгож байна.

Хаваржилтыг эрсдэл багатай даван туулах, төл малыг бүрэн хүлээн авахад өвс тэжээл дутагдалтай байгаа тул Булган аймгийн Баяннуур, Дашинчилин, Төв аймгийн Лүн сум, Сэлэнгэ аймгаас өвс тэжээл худалдан авах гэрээ хэлцэл хийсэн сумдад өвс тэжээл татан авах асуудлыг аймгуудын удирдлагуудтай холбогдож саадгүй тээвэрлэх нэвтрүүлэхээр тохиролцон татан авах ажлыг зохион байгуулж байна.

 

Санал болгох

Жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам батлагдлаа

Монгол Улсын Их Хурлаас 2019 онд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хууль, “Засгийн газрын …