A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Төл бойжилт, малын хорогдлын мэдээ 2020.03.12

Төл бойжилт, малын хорогдлын мэдээ 2020.03.12

Архангай аймгийн хэмжээнд энэ онд 2.305.6 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 03 сарын 12-ны байдлаар 52.5 мянган толгой мал төллөсөн байна. Үүнд: Ингэ 35 буюу 7,4 хувь, Гүү 195 буюу 0.2 хувь, Үнээ 2721 буюу 1.3 хувь, Эм хонь 36498 буюу 2.8 хувь, Эм ямаа 13125 буюу 2.0 хувь төллөж аймгийн дүнгээр бод малын 0,9 хувь, бог малын 2.5 хувь нь төллөж  нийт мал төллөлт 2,3 хувьтай байна. 48654 толгой төлийг 92.5 хувьтай бойжуулж байна.

69435 толгой том мал зүй бусаар хорогдсон нь нийт малын 1,1 хувийг эзэлж байна. Үүнээс өвчнөөр 31 толгой мал хорогдсон байна.

Аймгийн хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, цасны зузаан тал газраа 15-35 см, хунгар, гуу жалгандаа 35-60 см зузаантай байгаагаас хаваржилт хүндрэлтэй байна.

Санал болгох

2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж ү