A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Төл бойжилт, том малын хорогдлын мэдээ 2020.03.20

Төл бойжилт, том малын хорогдлын мэдээ 2020.03.20

Архангай аймгийн хэмжээнд энэ онд 2.652 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 03 сарын 19-ны байдлаар 144.2 мянган толгой мал төллөсөн байна.

Үүнд: Ингэ 45 буюу 15 хувь, Гүү 515 буюу 0.5 хувь, Үнээ 5679 буюу 3.0 хувь, Эм хонь 92895 буюу 7.5 хувь, Эм ямаа 45150 буюу 7.0 хувь нь төллөж аймгийн дүнгээр бод малын 2,3 хувь, бог малын 7.0 хувь ба нийт мал төллөлт 7.0 хувьтай байна. 123092 толгой төл 85.2 хувьтай бойжиж байна.

Том малын зүй бус хорогдлоор 69435 толгой мал нийт малын 1,1 хувь нь хорогдсон байна. Үүнээс өвчнөөр 31 толгой мал хорогдсон байна.

Аймгийн хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувь нь  цасан бүрхүүлтэй, цасны зузаан тал газраа 15-35 см, хунгар, гуу жалгандаа 35- 60 см зузаантай байгаагаас манай аймгийн өвөлжилт хүндрэлтэй байна.

Санал болгох

Нийт төллөх эх малын 87.9 хувь нь төллөжээ 2020.06.12

Аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 2020 оны 06 сарын 10-ны …