Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч С.Занданбалаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт энэ сарын 15-ны өдөр ажиллаж, аймгийн удирлагуудтай уулзан төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын хэсгээс аймгийн удирлагуудад орон нутгийн оролцоо санхүүжилтийг холбогдох дансанд 05-р сарын 01-ны дотор төвлөрүүлэх, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу аль болох богино хугацаанд үр ашигтай зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэлийн хяналтыг сайтар хийж ажиллах талаар ярилцлаа.
2020 онд нийт 17 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 44 худаг, бог мал угаах 12 банн, бизнес инкубатор төв, малчдын сургалт мэдээллийн төвийг тохижуулах, мал үржлийн ажлыг дэмжих ажил, ажлын байрны засварын ажилд нийт 1404,5 сая төгрөгийн ажлыг орон нутгийн 30 хувийн оролцоотойгоор хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.