A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгох аж.  Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгах юм байна.

Санал болгох

Өвөл, зуны цогцолбор хүлэмжийн үйл ажиллагаа талаар 2020.08.04

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд …