A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Хаврын тариалалт эхэллээ 2020.05.22

Хаврын тариалалт эхэллээ 2020.05.22

Архангай аймаг энэ хавар үр тариа 10000 га, тэжээлийн таримал 1500 га, тосны таримал 1000 га, төмс 280 га, хүнсний ногоо 140 га-д нийт 12920 га талбайд тариалалт хийнэ.

Энэ оны тариалалт 05 сарын 04-өөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар өмнө жилийн уриншид Төвшрүүлэх сум 2020 га талбайд, Хотонт сум 580 га талбайд, Өлзийт сум 240 га талбайд нийт 2840 га талбайд улаанбуудай тариалж 28 хувьтай явагдаж байна.

Төмс, хүнсний ногоо тариалагчдын хувьд Өгийнуур, Цэнхэр, Эрдэнэбулган, Булган, Чулуут, Ихтамир, Жаргалант, Батцэнгэл зэрэг сумууд тариалалтаа эхэлсэн бөгөөд нийт 53,9 га талбайд төмс тариалж 20,4 хувь, 36 га талбайд хүнсний ногоо тариалж 26 хувьтай байна.

Энэ жил хөрсний чийг хангалтгүй байгаа тул тариаланчид цаг агаарын мэдээг харгалзан бороо угтуулж, 05 дугаар сарын сүүлчээр үрийн нормыг бага зэрэг нэмэгдүүлэн, эрт болцтой сортоор тариалбал тохиромжтой байна.

Санал болгох

2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан …