A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Малын бүртгэл, мөшгөх тогтолцооны тоног төхөөрөмжийг гардуулан өглөө 2020.06.12

Малын бүртгэл, мөшгөх тогтолцооны тоног төхөөрөмжийг гардуулан өглөө 2020.06.12

Мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох “Мөшгөх тогтолцооны систем”-ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж Улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр малын бүртгэл мэдээллийн системийг хэрэгжүүлэх компьютер, техник хэрэгслийг нийлүүлэх ажлыг зохион байгууллаа.

Уг ажилд зориулж орон нутгийн төсвөөс 100.0 сая төгрөг гарган Notebook 13 ширхэг, Tablet 53 ширхэг, 80мм хэвлэгч 53 ширхгийг, улсын төсвийн хөрөнгөөр 20.3 сая төгрөгийн үнэ бүхий компьютер 5 ширхэг, ээмэгний код уншигч 5 ширхэг, 80мм хэвлэгч 5 ширхгийг нийлүүлэгч “Атгамал” ХХК-ний төлөөлөл хүлээлгэн өгч ажиллах чиглэл, зааварчилгаа өгсөн ба малын бүртгэл мэдээллийн нэгдсэн программ, мөшгөх тогтолцооны систем, малын сүргийн эргэлтээр ашиг шим, орлого, зарлага тооцох программуудыг компьютерт суулгаж байна.

Дээрх компьютер, техник хэрэгслийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж, Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ж.Цогтбаатар нар сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд гардуулан өглөө.

Санал болгох

Өвөл, зуны цогцолбор хүлэмжийн үйл ажиллагаа талаар 2020.08.04

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд …