A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Талбайн үзүүлэх сургалтад хамрагдлаа 2020.08.05

Талбайн үзүүлэх сургалтад хамрагдлаа 2020.08.05

Ургамал газар тариалангийн хүрээлэн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хөрсний үржил шимийг сайжруулах, ногоон бордоот уринш бэлтгэх чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх ажлын хүрээнд “Ногоон бордуурын таримлуудын сорилт, ногоон бордуур хийх технологийн талбайн өдөрлөг” үзүүлэх сургалтыг Төв аймгийн Борнуур суман дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн “Өнжин” сургалт судалгааны төвд 2020 оны 07 сарын 30-ний өдөр зохион байгуулсан.

Сургалтаар Хөрсний үржил шимийн төлөв байдал, ногоон бордуурт уринш хийх шаардлага, тогоон бордуурын таримлуудын танилцуулга, ногоон бордуурын таримлуудын талбай дахь ургалтын байдал, дээж авах, жижиглэж хэрчих, булах технологийг танилцуулах, хөрсний үржил шимийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох аргачлал зэрэг онолын хичээл болон талбайн үзүүлэх сургалт хийсэн байна.

 

 

Энэхүү сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгууд хамрагдсан бөгөөд манай аймгаас Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Буянхишиг, Хайрхан сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.Дамдинсүрэн, “ОД-КР” хоршооны агрономич С.Янжинлхам, Хотонт сумын “Хатант ургац” ХХК-ний захирал А.Нэргүй нар оролцл

 

 

Санал болгох

Намрын ургац хураалтад 138 техник хэрэгсэл ажиллана. 2020.08.25

Энэ жилийн хувьд хаврын тариа хураалт 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна. Намрын ургац …