A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Өвөл, зуны цогцолбор хүлэмжийн үйл ажиллагаа талаар 2020.08.04

Өвөл, зуны цогцолбор хүлэмжийн үйл ажиллагаа талаар 2020.08.04

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос эхлэн энэхүү цогцолбор аж ахуйн үйл ажиллагаа эхэлсэн.

Өнгөрсөн жил тодорхой эрхэлсэн ажилгүй 18 хүнийг сонгон авч Улаанбаатар хотноо 4 хоног ажлын байрны сургалтад хамруулан дадлагажуулж, 6х40 м-ийн харьцаатай зуны 6 хүлэмжид хуваарилан ажиллуулж, үрслэгээг үнэгүй олгож дэмжлэг үзүүлсэн.

Өнгөрсөн жил тодорхой эрхэлсэн ажилгүй 18 хүнийг сонгон авч Улаанбаатар хотноо 4 хоног ажлын байрны сургалтад хамруулан дадлагажуулж, 6х40 м-ийн харьцаатай зуны 6 хүлэмжид хуваарилан ажиллуулж, үрслэгээг үнэгүй олгож дэмжлэг үзүүлсэн.

Энэхүү дэмжлэгийн хүрээнд 3.0 тн орчим улаан лооль, өргөст хэмх зэрэг 14 нэр төрлийн нарийн ногооны ургац хураан авсан Энэ нь 1 өрхөд 800.0-1200.0 мянган төгрөгийн нэмэлт орлого боломжийг бүрдүүлсэн.

Энэ онд ногоочид маань үрслэгээгээ өөрсдөө бэлтгэж тариалалтын ажлаа амжилттай явуулж эрт ургацын ногооны дээжээ хураан авч эхлээд байна.

Үүний зэрэгцээ 10х40 м-ийн харьцаатай өвлийн хүлэмж баригдаж дуусч байгаа 50 тн-ийн багтаамжтай механикжсан зоорины барилгын ажил эхэллээ.

Өвөл, зуны хүлэмж, механикжсан зоорь, хүнсний ногоо боловсруулах цех зэрэг иж бүрдэл бүхий цогцолбор аж ахуйн үйл ажиллагаа энэ оны 9-р сард жигдрэн ажиллаж өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодит алхам болно.

Улмаар бусад сумын төв, суурин газруудад өргөжүүлэн хөгжүүлэх загвар аж ахуйн түвшинд үйл ажиллагааг нь дэмжиж, сургалт сурталчилгааны бааз болгон ажиллуулах боломж бүрдэнэ.

——————————     ————————

Санал болгох

Намрын ургац хураалтад 138 техник хэрэгсэл ажиллана. 2020.08.25

Энэ жилийн хувьд хаврын тариа хураалт 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна. Намрын ургац …