A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > 8 аж ахуй нэгж, хоршооны 845.0 сая төгрөгийн төсөл шалгарлаа 2020.08.10

8 аж ахуй нэгж, хоршооны 845.0 сая төгрөгийн төсөл шалгарлаа 2020.08.10

Хүнс, хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 17-ний өдрийн А-131 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах” журам батлагдсан.
Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон.

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл зохион байгуулсан бөгөөд аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд санд 32 аж ахуйн нэгж, хоршооны 3.972.661.800 төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг битүүмжлэн хүлээн авсан.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах аймгийн Дэд хорооны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу 8 аж ахуйн нэгж, хоршооны 845.0 сая төгрөгийн төслийн жагсаалтыг аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 31-ний өдрийн А/514 тоот захирамжаар батлан Хүнс, хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлээд байна.

Санал болгох

Намрын ургац хураалтад 138 техник хэрэгсэл ажиллана. 2020.08.25

Энэ жилийн хувьд хаврын тариа хураалт 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна. Намрын ургац …