A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > ЧУЛУУТ СУМАНД САРЛАГИЙН ТУХАЙ КИНО ХИЙГДЭНЭ 2020.08.10

ЧУЛУУТ СУМАНД САРЛАГИЙН ТУХАЙ КИНО ХИЙГДЭНЭ 2020.08.10

Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Чулуут сумын Засаг даргын тамгын газар, UBS телевиз хамтран “САРЛАГ”-ийн тухай УСК-г Чулуут суманд хийхээр болсон.

Өнөөдөр кино төслийн нээлтийн үйл ажиллагаа болж УИХ гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Чулуут сумын нутгийн зөвлөлийн дарга Ч.Энх-Амгалан, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түмэнжаргал нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Энэхүү Сарлагийн тухай кино нь Сарлагийн ашиг шим, онцлогийг тусган хийгдэж буйгаар онцлог юм.

UBS телевиз өмнө нь Цаатан иргэдийн тухай “Содура”, Говийн онцлогийг харуулсан “Говийн домог” зэрэг кинонуудыг хийж байсан.

Дашрамд дурдахад энэ удаагийн Сарлагийн тухай киногоор UBS телевиз олон улсын кино наадамд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: “Чулуутын толь” цахим хаяг

Санал болгох

Намрын ургац хураалтад 138 техник хэрэгсэл ажиллана. 2020.08.25

Энэ жилийн хувьд хаврын тариа хураалт 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна. Намрын ургац …