A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн сургалтад хамрагдлаа. 2020.08.12

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн сургалтад хамрагдлаа. 2020.08.12

Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөц ашиглалт, экспортыг дэмжих жил” болгон зарлаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний боловсруулах үйлдвэрийг бүрэн хангах, экспортлох боломжийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү сургалтад Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудын мал төхөөрөх үйлдвэрт ажиллаж байгаа малын эмч, технологич, хяналт тавих мал эмнэлгийн улсын байцаагч, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НҮБ-ийн ХХААБ-ын “Нэмүү өртгийн сүлжээ-SECIM-2” төсөл, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн Нэмэлт санхүүжилт” болон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА 8960 Техник туслалцаа төсөл”-ийн санхүүжилтээр “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, мал эмнэлэг-ариун цэврийн нөхцөл” сэдэвт бүсчилсэн сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Дархан хотод зохион байгууллаа.

 

Сургалтаар: 1. Махны үйлдвэрлэлд мөрдөгдөх зохистой дадлууд (Хөдөө аж ахуйн зохистой дадал-ОАР, Мал эмнэлгийн зохистой дадал-С\/Р; Эрүүл ахуйн зохистой дадал-ОНР; Аюулын дүн шинжилгээний эгзэгтэй цэгийн
хяналт-НАССР)
2. Хүнсэнд хэрэглэх малын эрүүл мэнд
3. Мах, махан бүтээгдэхүүнээр дамждаг халдварт өвчин
4. Мал тууварлах, тээвэрлэх үеийн мал эмнэлэг-ариун
цэврийн шаардлага
5.Бэлтгэлийн малыг үйлдвэрт хүлээн авах болон
төхөөрөлтөд бэлдэх ажиллагаа
6. Хүнсэнд төхөөрөх мал болон эрхтэн, гулуузанд мал
эмнэлэг-ариун цэврийн үзлэг, магадлан шинжилгээ хийх
ажиллагаа
7.Төхөөрөхийн өмнөх болон дараах үзлэг шинжилгээний
нэгдсэн үнэлгээ
8.Мал, амьтныг төхөөрөх технологи, гулууз махыг сэврээх,
хөргөх, хөлдөөх, хадгалах ажиллагаа
9. Гулууз махыг эвдэлж хэсэглэх, ангилах, савлах
ажиллагаа
10. Мал, амьтантай энэрэнгүй байдлаар харьцах, тэдгээрийг муужруулах, цуслахад хэрэглэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга технологи сэвдүүдээр 2.6 кредит цагийн хичээл орж нэгдсэн мэдээлэлтэй болсон байна.

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Намрын ургац хураалтад 138 техник хэрэгсэл ажиллана. 2020.08.25

Энэ жилийн хувьд хаврын тариа хураалт 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна. Намрын ургац …