A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Ургацын урьдчилсан балансыг тогтоолоо 2020.08.24

Ургацын урьдчилсан балансыг тогтоолоо 2020.08.24

Архангай аймаг энэ хавар үр тариа 7849 га-д, тосны ургамал 901 га-д, малын тэжээл 3000 га-д, төмс 264 га-д, хүнсний ногоо 140 га-д, жимс жимсгэнэ 150 га талбайд тус тус тариалж нийт 12304 га талбайд тариалалт хийсэн.

Энэ жилийн хувьд хаврын хөрсний чийг дутмаг, хур бороо оройтож 6 дугаар сарын сүүлээр орсон тул ургацын болц удааширч одоогоор сүүн болцоос аарцан болцонд шилжих шатандаа байна.

Тариа хураалын ажил 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна.

Энэ жилийн хаврын тариалалтын үед хур бороо ороогүй, хөрсний чийг дутмаг, гандуу байснаас шалтгаалан соёололт оройтсон.

06-р сарын 17-оос эхлэн хур бороо орж таримлын ургац хэвийн болж ирсэн ч мөндөр, үер их хэмжээгээр орж Өлзийт, Эрдэнэбулган сумдын 844 га талбайн Улаан буудай тэжээлд шилжих төлөвтэй байна.

Аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан балансаар:

1. Улаан буудай 1 га –гаас 10-12 цн нийт 6795 га талбайгаас 7688 тн

2. Тэжээл 1 га-гаас 25 цн нийт 3844 га талбайгаас 9612 тн

3. Тосны таримал 1 га-гаас 8 цн нийт 901 га талбайгаас 720.8 тн

4. Төмс 1 га-гаас 100 цн нийт 267.1 га талбайгаас 2671 тн

5. Хүнсний ного 1 га-гаас 105 цн нийт 139.5 га талбайгаас 1520.7 тн-ийг тус тус хураан авахаар байна.

Уриншийн хөрс боловсруулалт 12285 га талбайд хийхээс өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

                 

 

 

 

Санал болгох

Намрын ургац хураалтад 138 техник хэрэгсэл ажиллана. 2020.08.25

Энэ жилийн хувьд хаврын тариа хураалт 9 сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна. Намрын ургац …