A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > “Саальчдын баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

“Саальчдын баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, “Саальчдын баяр”-ын гуравдугаар уралдааныг зохион байгуулжээ.
Энэ нь малчин бүсгүйчүүдийн мал маллах, малын сүү, цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцуулах, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, урамшуулах, олон нийтийн хүртээл болгох, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, сумын шилдэг малчдын амжилтыг алдаршуулах зорилготой юм.
Нийлбэр дүнгээр тэргүүн байранд Б.Бямбадорж даргатай Баян-Уул баг, дэд байранд Д.Төгс даргатай Дэл баг, гутгаар байранд С.Нэргүй даргатай Улаанчулуу баг тус тус шалгарч цом мөнгөн шагналын эзэд болсон бол удаах байруудыг Х.Даваадорж даргатай Цац баг, Х.Амарсайхан даргатай Дайр бор баг, Ж.Мэндбат даргатай Хөнөг баг тус тус эзэлсэн байна.

Санал болгох

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа АХМАДЫН баярын мэнд хүргэе.2020.10.01

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа …