Уг зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнөсөн, ХХААХҮЯам, төслийн холбогдох мэргэжилтнүүд, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын хувийн мал үржилийн ажил үйлчилгээний аж ахуйн нэгжийн мал зүйч, мал эмнэлгийн малын эмч нар нийт 250 гаруй мэргэжилтнүүд оролцож байна


Сургалт 09 сарын 24-нд зөвлгөөнөөр бэлчээр, мал аж ахуйн талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явагдаж зөвлөмж гаргана.
09 сарын 25- ны өдөр Малыг бүртгэлжүүлэх, малын тэжээл чанар, хангамжийг нэмэгдүүлэх, мал сүргийн ашиг шим, тэсвэрт чанарыг сайжруулах, малын тоог эргэлтийн тооцооллын дагуу бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр Ихтамир суманд малчны хотонд үзүүлэх сургалтыг зохион байгуулна.




