A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 17.4 мянган малчин мал бүхий өрхийн 6.3 сая толгой малыг 14.6 мянган малчин өрхийн 54.3 мянган малчин маллаж өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 17.4 мянган малчин мал бүхий өрхийн 6.3 сая толгой малыг 14.6 мянган малчин өрхийн 54.3 мянган малчин маллаж өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 193.6 мянган толгой мал отроор өвөлжинө
2020.10.05

Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 17.4 мянган малчин мал бүхий өрхийн 6.3 сая толгой малыг 14.6 мянган малчин өрхийн 54.3 мянган малчин маллаж өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Үүнээс Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 7 сумын 553 малчин өрхийн 193.6 мянган толгой мал, аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээний нөөц нутагт 3 сумын 46 малчин өрхийн 30.9 мянган толгой мал отроор өвөлжинө.

Дорнод, Сүхбаатар, Төв, Булган, аймгийн нутагт 224 малчин өрхийн 11.6 мянган толгой мал үүнээс /Адуу-2040 толгой, Үхэр-1448 толгой, Хонь-4165 толгой Ямаа-3931 толгой/ отроор өвөлжинө.

Баянхонгор, Өвөрхангай, Завхан аймгуудын зарим сумдын нутгаас 497 малчин өрхийн 35.6 мянган толгой мал үүнээс / Адуу-2993 толгой, Үхэр-1707 толгой, Хонь 13713 толгой, Ямаа- 17018 толгой, Тэмээ-101 толгой/ манай аймгийн зарим сумдын нутагт отроор өвөлжихөөр орж ирсэн байна.

Санал болгох

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа болж, шилдгүүдээ шалгаруулав. 2020.09.25

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг энэ жил 15 дахь жилдээ зохион байгууллаа. “Архангай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд …