A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл 2020.10.07

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл 2020.10.07

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл
Аймгийн аюулгүй нөөцөд 1200 тн өвс, 200 тн тэжээл, сумдын нөөцөд 5700 тн өвс, 1330 тн тэжээл бэлтгэх, малчдын түвшинд 80.0 мянган тн өвс 1300 тн тэжээл болон бусад нэмэгдэл тэжээл хужир шүүг бэлтгүүлэхээр төлөвлөсөн.

2020.10.05-ны өдрийн байдлаар өөрийн аймгийн болон Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс зэрэг аймгуудын нутгаас малчдын түвшинд 35.0 мянган тн өвс, 633 тн ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл 4.8 тн, гар тэжээл 1042 тн, давс, хужир, шүү 45 тн, сумын нөөцөд Цахир, Хангай, Тариат, Эрдэнэбулган, Булган, Эрдэнэмандал сумдууд 240,2 тн өвс, Хангай, Тариат, Эрдэнэмандал сумын нөөцөд 33 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 13000 боодол өвс буюу 325 тн өвс бэлтгэсэн байна.

Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудаас иргэд 20.0 мянган боодол буюу 40 гаруй тн өвсийг авч ирэн 9.0-12.0 мянган төгрөгөөр, тариаланчид улаан буудайн болон овьёосны ногоон тэжээлийг 5000 гаруй тн-ыг хураан авч 8000-10000 төгрөгийн үнээр худалдан борлуулж байна.

Сэлэнгэ аймгийн нутгаас өвс бэлтгэж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран өвсийг газар дээрээс нь 4000-5000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан аймгийн аюулгүй нөөцөд 13.0 мянган боодол буюу 325 тн өвсийг татан авах ажлыг зохион байгуулж байна.

Санал болгох

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа болж, шилдгүүдээ шалгаруулав. 2020.09.25

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг энэ жил 15 дахь жилдээ зохион байгууллаа. “Архангай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд …