A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Хүнсний ногоо 1400 тн, төмс 3174 тн-ийг хураан аваад байна. 2020.10.07

Хүнсний ногоо 1400 тн, төмс 3174 тн-ийг хураан аваад байна. 2020.10.07

Энэ онд улаан буудай 7639 га, арвай 10 га, овьёос 200 га, тосны ургамал 901 га, малын тэжээл 3000 га, төмс 264 га, хүнсний ногоо 140 га, жимс жимсгэнэ 150 га нийт 12304 га талбайд тариалалт хийсэн.

Уриншийн хөрс боловсруулалт 11285 га талбайд хийхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

10 сарын 01-ны байдлаар ногоон тэжээл 1000 га талбайгаас 2000 тн, хүнсний ногоо 139.5 га талбайгаас 1400 тн, төмс 264.5 га талбайгаас 3174 тн, арвай 10 га талбайгаас 12 тн ургац хураан аваад байна.

400 м Өвлийн хүлэмж, 50 тн механикжуулсан зоорийг барьж ашиглалтад оруулсан. Төмс хүнсний ногооны хураалт дууссан.

Улаан буудайн болц оройтож тариа хураалт эхлээгүй чийг ихтэй байсны улмаас цасан даруулсан иймд тарианы иш өргөгч олдоц муу байна.

Хотонт сумын 1000 га, Төвшрүүлэх 2000 га талбай 10-30 см цасанд дарагдсан байдалтай байна.

Санал болгох

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа болж, шилдгүүдээ шалгаруулав. 2020.09.25

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг энэ жил 15 дахь жилдээ зохион байгууллаа. “Архангай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд …