Хөдөө аж ахуйн ажилтны өдрийн сургалтыг нээж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж хөдөө аж ахуйн салбарт мөрдөгдөж байгаа хууль эрх зүй, сүүлийн 10 жилд хийсэн ажил, үйлчилгээ, ахиц дэвшил, улсын төсөв, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл хийлээ.
Дээрх сургалт, арга хэмжээнд аймгийн Хүнс, хөдөө ахуйн газар, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн 70 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.





Хөдөө аж ахуйн ажилтны өдөрт зориулан зохион байгуулсан “Гар бөмбөг”- ийн тэмцээн амжилттай болж 7 баг оролцсоноос Б.Доржсүрэн ахлагчтай баг Тэргүүн байр, С.Содбаатар ахлагчтай баг Дэд байр, Б.Отгонбаатар ахлагчтай баг гуравдугаар байр тус тус эзэлж Өргөмжлөл, алт, мөнгө хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
